Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:33:09
БУУДАЙН ТҮРҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ
ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны Алтангадасын талбайн ажиглалтын хэсэгт 2019 онд 05 дугаар сарын 7-нд, Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт 05 дугаар сарын 6-нд, 6-р бригадын ажиглалтын хэсэгт 05 дугаар сарын 12-нд тус тус буудай тариалсан.
Ажиглалтын мэдээгээр буудайн цухуйлтын үе шат Алтангадас, Цайдамын талбайд 05 дугаар сарын 24-нд, 6-р бргиадын талбайд 05 дугаар сарын 28-нд эхэлсэн. Алтангадасын талбайд 06 дугаар сарын 14 нд бутлалтын үе шат жигдэрч, 06 дугаар сарын 14 нд голлолтын үе шат эхэлсэн. Цайдамын талбайд 06 дугаар сарын 10 нд бутлалтын үе шат жигдэрч 06 дугаар сарын 18- нд голлолтын үе шат эхэлсэн. 6-р бригадын талбайд 06-р сарын 20 нд бутллалтын үе шат жигдэрсэн. Буудайн тарилтын үеэс түрүүлэлтийн үе шат хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 660 градус байдаг бөгөөд 2019 оны 06 дугаар сарын гуравдугаар 10 хоног, 07 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн дулаан чийгийн хангамжийг тооцон дээрх талбайнуудын буудайн түрүүлэх үе шат илрэх хугацааг тооцлоо.
Буудайн түрүүлэх хугацааны урьдчилсан төлөв
№
|
Талбайн нэр
|
Буудайн түрүүлэлт эхэлсэн хугацаа /ОЖД/
|
Буудай түрүүлж эхлэх урьдчилсан төлөв
|
1
|
Цайдам
|
7 сарын 9
|
7 сарын 12
|
2
|
Алтангадас
|
7 сарын 6
|
7 сарын 8
|
3
|
6-р бригад
|
7 сарын 12
|
7 сарын 16
|
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад түрүүлэлтийн үе шат 07 дугаар сарын 8-16 ны хооронд эхлэж талбайнуудын тарьсан хугацаанаас хамааран олон жилийн дунджаас нийт талбайн буудай 2-4 хоногоор хожуу түрүүлэх төлөвтэй байна.
МЭДЭЭ ГАРГАСАН:
АГРО ЦАГ УУРЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН